Гёте сургууль

захирал П. Хажидмаа

“Гёте” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Тус сургууль нь Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын нийт оноогоор Боловсролын үнэлгээний төвийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар тогтмол шалгарч ирсэн, сүүлийн 9 жил дараалан улсын “ТОП-10” сургуулийн тоонд тогтмол бичигдэж, 2015 онд бүр “ТОП-1” болж байсан юм. Герман, Австри, Швейцар улсын их, дээд сургууль, коллежийн сургалт үнэ төлбөргүй байдаг. “Гёте” сургуулийн онцлог, давуу тал нь бид сурагчдаа тусгайлан бэлтгэж, ХБНГУ-ын Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газрын “Герман хэлний Диплом №1, №2 (DSD-I, II)”-ын шалгалтад оруулж, энэ шалгалтыг амжилттай давсан төгсөгчид герман хэлний шалгалтгүйгээр дээрх орны их, дээд сургууль, коллежид элсэн орж, хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой болдог юм. Бид хамгийн чанартай боловсрол олгохыг эрхэм зорилгоо болгосон. Үр дүн нь ч гарч байна. Германы Засгийн газраас “DAAD” хөтөлбөрийнхөө хүрээнд жил бүр дэлхийн 140 орноос 80 сурагч шалгаруулан авч өөрийн их, дээд сургуульдаа үнэгүй сургаж, байр хоолны зардал болон стипенди өгдөг уламжлалтай. “Сурагчдын дэлхийн олимпиад” гэж болох энэ шалгалтад манай сурагчид 201... оноос өрсөлдөж эхэлсэн бөгөөд одоогоор 11 сурагч шалгарч ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцаж байна. Улаанбаатар хот, дүүргийн олимпиадаас математик, монгол хэл, хими зэрэг хичээлээр тогтмол медаль авдаг. Сургалтыг чанарын өндөр түвшинд явуулахын тулд нэг ангид 25 илүү хүүхэд авдаггүй. Энэ хичээлийн жилд багш, сурагчдын ажиллах болон сурах орчинг сайжруулж, стандартын анги танхим, биеийн тамирын заалтай, багтаамж сайтай шинэ байранд нүүн орж томоохон өөрчлөлт хийлээ. Герман, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гёте” сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдаж эрдэмтэн багш нар, амжилт бүтээл, алдар нэрээ дуурсгаж яваа үе үеийн төгсөгчид, сурагчид, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд маань бидний амжилтын эзэд билээ. Бидний энэ амжилт багш хүний шургуу зүтгэл, эцэг эхийн дэмжлэг, хамтын ажиллагаа, сурагчдын маань сурч хөгжих тууштай эрмэлзлэлтэй салшгүй холбоотой юм. Та бүхний эрдмийн их аян Тань дардан байж, амьдралаа хийж бүтээсэн их үйлсээр чимж явахыг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,

захирал П.Хажидмаа


DSD I, II шалгалт

ХБНГУ –ын Соёлын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр авдаг герман хэлний диплом 1, 2-р төвшний шалгалт бөгөөд уг шалгалтыг Хилийн чанад дахь Ерөнхий Боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Төв Газраас (ZFA) зохион байгуулдаг. 2006 оноос манай сургууль Монгол дахь тус шалгалтын төв болон үйл ажиллагаа явуулж байна. Герман хэлний 1, 2-р төвшний шалгалт нь сонсож ойлгох, уншиж ойлгох, ам болон бичгийн шалгалт гэсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд энэ 4 чадвараар сурагчдын хэлний мэдлэгийг шалгана. Уг шалгалтанд 1200 орчим цагийн герман хэлний хичээлд суусан, Герман хэлний сургуулийн сурагч оролцох эрхтэй. Тус шалгалтаа амжилттай өгч диплом авсан сурагчид ХБНГУ, Австри, Швейцарь улсын их дээд сургуулиудад хэлний шалгалтгүй шууд элсэн суралцахын зэрэгцээ тодорхой цагаар хөдөлмөр эрхлэх давуу талтай. Манай сургуулийн диплом №1,2 эзэд:

DSD I шалгалт

2009 онд 18 сурагч

2010 онд 20 сурагч

2011 онд 12 сурагч

2012 онд 10 сурагч

2013 онд 8 сурагч

2014 онд 39 сурагч

2015 онд 27 сурагч

DSD II шалгалт

2006 онд 9 сурагч

2007 онд 13 сурагч

2008 онд 9 сурагч

2009 онд 13 сурагч

2010 онд 6 сурагч

2011 онд 8 сурагч

2012 онд 1 сурагч

2013 онд 2 сурагч

2014 онд 5 сурагч

2015 онд 9 сурагч

Сургалтын талаар<

"Гёте" бүрэн дунд сургууль нь 2002 оны 9-р сарын 1-нд үйл ажиллагаагаа эхэлснээр өдгөө 15 дахь жилдээ ажиллаж байна. Тус сургууль нь ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай, герман, англи хэлний сургалттай ахлах сургууль юм. Гёте сургуулийн хамт олон нь сурагч бүрийг өөрийн боловсролд хариуцлагатай ханддаг, ухамсартай, нийгмийн идэвхтэй иргэн болгохын төлөө ажиллаж байна. Гёте сургуулийн эрхэм зорилго нь сурагч бүрт нээлттэй боломж олгож, хүүхэд бүрийн сонирхол, чадварыг харгалзан мэдлэг боловсрол олгохоос гадна амьдрах ухаанд сургахад оршино. Манай сургуулийг төгссөнөөр сурагчид маань өөрийн чадварт бүрэн итгэлтэй байж, амьдралд тохиолдох боломж, сорилтуудтай нүүр тулгарахад бүрэн бэлтгэгдсэн иргэд болох юм.

Сургуулийн шагнал

"Гёте" сургууль нь БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс 2006, 2007, 2008, 2009 онд "Шилдэг үнэлгээтэй сургууль"-аар өргөмжлөгдсөн. Ерөнхий шалгалтын үнэлгээний дунджаар улсдаа топ 10-т багтаж явдаг.

Хичээлийн нэг жилд 1-12-р ангид 400-аад сурагч сурдаг. Нийт 32 багш / үүнээс доктор 1, магистр 8, зөвлөх багш 2, тэргүүлэх 4, заах аргач 7/ мөн 12 ажилтан, ажилчидтай. Багшлах боловсон хүчний хувьд мэргэшсэн, чадварлаг хамт олон бүрдсэн.Гёте сургуулийн урилгаар 2 герман багш, ХБНГУ-ын Засаг Захиргааны албанаас томилогдсон 1 герман багш ажилладаг. Мөн тус албаны шугамаар герман хэлний монгол багш нар 2-3 удаа ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. Англи, герман хэлийг стандартын өндөр түвшинд заадаг. Тус сургууль нь БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс 2006, 2007, 2008, 2009 онд "Шилдэг үнэлгээтэй сургууль"-аар өргөмжлөгдсөн. Ерөнхий шалгалтын үнэлгээний дунджаар улсдаа топ 10-т багтаж явдаг.