
Сургалтын тогтолцоо
Гурван хөтөлбөр, нэг тогтолцоо
Үндэсний суурь боловсрол, Кембрижийн олон улсын стандарт, герман хэлний DSD — 4-р ангиас эхлэн бүх суралцагч Кембриж болон герман хэлний хөтөлбөрийг зэрэг судална.
- Нүүр
- Сургалтын хөтөлбөр
Олон улсын стандарт
Кембрижийн хөтөлбөр
Гёте сургууль нь 2020 оноос эхлэн Cambridge International Education-ийн албан ёсны сургалтын хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлснээр үндэсний онцлог, олон улсын чанарыг хослуулсан боловсролыг амжилттай хэрэгжүүлж байна.
Кембрижийн хөтөлбөр нь сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, судалгаанд суурилсан суралцах чадвар, академик бичгийн болон асуудал шийдвэрлэх ур чадварыг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм.
Манай сургууль Checkpoint, IGCSE, AS/A Level түвшний албан ёсны шалгалтын эрхтэй бөгөөд бүх сурагчид Checkpoint болон IGCSE шалгалтад заавал хамрагддаг. Үүний үр дүнд сурагчид Кембрижийн үнэмлэхээрээ олон улсын их, дээд сургуулиудад шууд өргөдөл гаргах боломж бүрддэг.
Багшлах бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь Кембрижийн сургалт, мэргэшлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Cambridge Checkpoint болон IGCSE шалгалтуудад сурагчдын 80 гаруй хувийн тэнцэлт тогтмол бүртгэгддэг.

90%+
Багш нар Кембрижийн сертификаттай
80%+
Checkpoint, IGCSE шалгалтад тэнцдэг
Суралцагчийн чанарууд
Хичээлүүд
- English
- Mathematics
- Biology
- Chemistry
- Physics
- Art & Design
- ICT
- 1
Кембрижийн бага боловсрол
6 жил / 5-11 насСуралцагчид математик, англи хэл, байгалийн ухаан, ICT зэрэг хичээлүүдийг үндэсний хөтөлбөртэй хослуулан судалж, мэдлэг, чадвар, чадамжийг хөгжүүлнэ.
- 2
Кембрижийн дунд боловсрол (Checkpoint)
3 жил / 11-14 насСуралцагчдын математик, англи хэл, байгалийн ухааны мэдлэг, чадвар, чадамж эзэмших үйл явцад үнэлгээ, оношилгоо хийж, ахисан дунд боловсролын хөтөлбөрт юун дээр анхаарах, ямар чадваруудаа илүү хөгжүүлэх шаардлагатайг олж тогтоон, зөвлөгөө өгөх зорилготой.
- 3
Кембрижийн ахисан дунд (IGCSE)
2 жил / 14-16 насӨөрийн бодол, хүсэл сонирхлыг илэрхийлэх, үндэслэлтэйгээр тайлбарлах, батлах туршлагатай болно.
- 4
Кембрижийн бүрэн дунд (AS, A Level)
2 жил / 16-19 насШинжлэх ухаанч, бодит баримтад тулгуурласан эх бичвэрүүдийг ойлгох, эссэ бичих, график мэдээлэл задлан шинжлэх, нийгмийн асуудалд тулгуурласан сэдвийн хүрээнд судалгаа хийх, илтгэх, мэтгэлцэх чадвартай болно.

Герман хэлний шалгалтын төв
Герман хэл & DSD
Манай сургууль ХБНГУ-ын муж улсуудын Соёлын сайд нарын бага хурлын (KMK) шийдвэрээр 2005 оноос Герман хэлний Диплом №2-ын шалгалтын төв болсон. Герман хэлний 1, 2-р түвшний шалгалт нь сонсож ойлгох, уншиж ойлгох, ам болон бичгийн шалгалт гэсэн 4 хэсгээс бүрддэг бөгөөд уг шалгалтад 1200 орчим цагийн герман хэлний хичээлд суусан сурагч оролцох эрхтэй.
Жил бүр төгсөгчдийн 50–70% нь Герман хэлний элсэлтийн шалгалтад тэнцэж, Герман, Швейцарь, Австри зэрэг Европын орнуудад суралцдаг бөгөөд DAAD-ын тэтгэлэгт жил бүр 1–5 төгсөгч шалгардаг. Энэ нь дэлхийн бусад оронд Герман хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.
50–70%
Герман хэлний элсэлтийн шалгалтад жил бүр тэнцдэг
1–5
DAAD-ын тэтгэлэгт жил бүр шалгардаг
Онцлог давуу тал
DSD I ба DSD II дипломыг амжилттай эзэмшсэн төгсөгчид Герман, Австри, Швейцарын их, дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэн суралцаж, суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэх боломжтой болно.
- KMK
- — Германы муж улсуудын Соёлын сайд нарын бага хурал — шалгалтын эрх олгогч
- ZfA
- — ХБНГУ-ын Гадаад дахь ерөнхий боловсролын газар — хамтын ажиллагааны байгууллага
- DAAD
- — Германы академик солилцооны алба — төгсөгчид жил бүр тэтгэлэгт хамрагддаг
- A1
Бага анги (IV-V)
A1 түвшинСуралцагчид танил сэдвийн хүрээнд уншиж ойлгох, богино хэмжээний харилцан яриа өрнүүлэх, хувийн захидал бичих чадвартай байна.
- A2
Дунд анги (VI-VIII)
A2 түвшинСуралцагчид өдөр тутмын энгийн сэдвийн хүрээнд уншиж ойлгох, яриа өрнүүлэх, хариу захидал бичих чадвартай байна.
- B1
Дунд, ахлах анги (VIII-XI) — DSD I
B1 / DSD IСуралцагчид өөрийн хүсэл сонирхол, бодлыг илэрхийлэхдээ үндэслэлтэйгээр баталж, тайлбарлах чадвартай байна.
- C1
Ахлах анги — DSD II
B2 / C1 / DSD IIСуралцагчид шинжлэх ухаанч, бодит баримтад тулгуурласан эх бичвэрүүдийг уншиж ойлгох, график, мэдээлэл задлан шинжлэх, нийгмийн тулгамдсан асуудлаар эссэ бичих, илтгэх, мэтгэлцэх чадваруудыг эзэмшсэн байна.
Суурь хөтөлбөр
Үндэсний хөтөлбөр
Монгол Улсын үндэсний хөтөлбөрийн бат бөх суурь дээр Кембриж болон герман хэлний хөтөлбөрийг давхцуулан хэрэгжүүлдэг. 4-р ангиас эхлэн бүх суралцагч герман хэл болон Кембрижийн хөтөлбөрийг зэрэг судалж эхэлдэг.

Нийтлэг хичээлүүд
- Бэлтгэл хөтөлбөр
- Монгол хэл
- Иргэний ёс зүйн боловсрол
- Математик
- Хүн ба орчин
- Дүрслэх урлаг
- Хөгжим
- STEAM / робот программчлал
- Бүжиг
- IQ сургалт
Хэлний чиглэлийн ялгаа
| Хичээл | 🇬🇧 Англи анги | 🇩🇪 Герман анги |
|---|---|---|
| Хэл | Англи хэл | Герман хэл |
| Математик (онцлог) | Кембриж математик (англиар) | Математик (германаар) |
| Байгалийн ухаан | Кембриж байгалийн ухаан | Герман хэлээр байгалийн ухаан |
* 4-р ангиас бүх суралцагч герман хэл болон Кембрижийн хөтөлбөрийг зэрэг судална.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Дугуйлан ба хөгжүүлэх хөтөлбөр
Хичээлийн цагаас гадна суралцагчид сонирхол, авьяасаа гүнзгийрүүлэх олон төрлийн дугуйлан, клубт оролцдог. Бүтээлч, шинжлэх ухаан, спорт, урлагийн чиглэлүүдийг хамарсан 22 дугуйлан ажилладаг.
- STEAM (гүнзгий)
- Төгөлдөр хуур
- Найрал дуу
- Морин хуур
- Цахиур хөгжим
- Гёте театр (англи)
- Гёте театр (герман)
- Скаут
- Өсвөрийн Улаан загалмай
- Science club
- Шинжлэх ухааны клуб
- Англи хэлний мэтгэлцээн
- Сагсан бөмбөг
- Волейбол
- Техник загвар
- Робот электроник
- Шатар
- Математик сонгон
- Сонирхолтой физик
- Сонирхолтой биологи
- Бийрэн бичиг
- Зураг
