19 October 2026
ГЁТЕ ОЛОН УЛСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН БҮРЭН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БОЛЛО
Гёте сургууль нь Кембрижийн Бага Сургууль (Cambridge Primary School)-ийн албан ёсны батламжаа 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авлаа

ГЁТЕ ОЛОН УЛСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН БҮРЭН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БОЛЛОО! Гёте сургууль нь Кембрижийн Бага Сургууль (Cambridge Primary School)-ийн албан ёсны батламжаа 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авлаа. Ингэснээр манай сургууль 1-12 дугаар анги хүртэл Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх бүрэн эрхтэй цөөн сургуулийн нэг болж байна. Кембрижийн хөтөлбөр нь сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, суралцахуйн суурь чадварыг олон улсын өндөр стандартаар олгодог. Бага ангиасаа эхлэн олон улсын стандартаар суралцаж, дэлхийн иргэн болон төлөвших ирээдүйн эзэд болох сурагчиддаа болон нийт хамт олондоо баяр хүргэе!
News
Related news

Хореографик Латин бүжгийн 2026 оны Улсын Аварга Шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд АЛТАН медалийн эзэн боллоо.
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 9С ангийн сурагч, бүжгийн спортын мастер Болорхүү овогтой Номин-Эрдэнэ нь Хореографик Латин бүжгийн 2026 оны Улсын Аварга Шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд АЛТАН медалийн эзэн боллоо.
Read more
БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медалийн эзэн боллоо.
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А ангийн сурагч Б. Нүнжигтүшиг нь 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медаль хүртсэнд халуун баяр хүргэе!
Read more
DSD I 2026 — Гёте сургуулийн бахархалт амжилт Герман хэлний DSD I буюу Германы хэлний диплом I гардуулах ёслол боллоо.
2026 оны 9-р сарын 25-ны өдөр Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Read more