19 October 2026
DSD I 2026 — Гёте сургуулийн бахархалт амжилт Герман хэлний DSD I буюу Германы хэлний диплом I гардуулах ёслол боллоо.
2026 оны 9-р сарын 25-ны өдөр Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

DSD I 2026 — Гёте сургуулийн бахархалт амжилт Герман хэлний DSD I буюу Германы хэлний диплом I гардуулах ёслол 2026 оны 9-р сарын 25-ны өдөр Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй үйл ажиллагаанд Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн багш, сурагчид оролцож, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф, ЦфА-ийн төлөөлөгч, зөвлөх багш Кристоф Мооч нараас DSD I диплом, гэрчилгээгээ гардан авлаа. Гёте сургуулийн бас нэгэн бахархалт амжилт Энэ үеэр манай сургуулийн 9А ангийн сурагч Б. Нарандэлгэр Монгол Улсын хэмжээнд DSD I шалгалтад хамгийн өндөр оноо авч, шилдэг сурагч-аар шалгарч, тусгай шагнал хүртсэн нь бидний хувьд онцгой бахархал байлаа. Мөн Гёте сургууль 2026 оны DSD I шалгалтад Монгол Улсын хэмжээнд хамгийн олон суралцагчийг амжилттай бэлтгэн оролцуулсан амжилтыг үзүүллээ. Энэ бол сурагчдын маань тууштай хөдөлмөр, багш нарын маань мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэгийн үр дүн юм. Герман хэлний боловсролын замд гаргаж буй хичээл зүтгэл, хөдөлмөр бүхэн тань улам их амжилтын эхлэл байх болтугай! Нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэе!
News
Related news

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медалийн эзэн боллоо.
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А ангийн сурагч Б. Нүнжигтүшиг нь 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медаль хүртсэнд халуун баяр хүргэе!
Read more
Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор Ш.Шагдар багшийн нэрэмжит "Шагдар багш” сангаас жил бүр олгодог “Газарзүйн шилдэг багш”-р Б.Батбаяр багш шалгарлаа.
Энэхүү нэр хүндтэй шагналыг Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн газарзүйн багш Б.Батбаярт “Шагдар багш”сангийн тэргүүн, багшийн зээ хүү Б.Тэлмүүн гардууллаа.
Read more
Хореографик Латин бүжгийн 2026 оны Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, "ХҮРЭЛ МЕДАЛЬ" эзэн боллоо.
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 6С ангийн сурагч Гончигсумлаа овогтой Маргад нь Хореографик Латин бүжгийн 2026 оны Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО.
Read more