All news

26 August 2026

Нийт багш, ажилчдын нэгдсэн семинар, хурал амжилттай зохион байгуулагдаж байна.

Хурлын үеэр шинээр ажилд орсон багш, ажилтнуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, сургалтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийт багш, ажилчдын нэгдсэн семинар, хурал амжилттай зохион байгуулагдаж байна.

Гёте Олон Улсын Бүрэн Дунд Сургуулийн нийт багш, ажилчдын нэгдсэн семинар, хурал амжилттай зохион байгуулагдаж байна. Тус семинар нь шинэ хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх, багш, ажилчдын хамтын ажиллагааг сайжруулах, нэгдсэн зорилго, чиглэлээр ажиллахад чухал ач холбогдолтой юм.

Семинарын хүрээнд шинээр ажилд орж буй багш, ажилчдыг нийт хамт олонд танилцуулж, тэдний туршлага, мэргэжлийн чиглэл, сургалтын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрийн талаар мэдээлэл солилцлоо. Мөн сургалтын чанар, сурагчдын хөгжил, багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал, санаачилгаа хуваалцаж байна.

Түүнчлэн Кембрижийн олон улсын хөтөлбөр, Герман хэлний сургалтын хөтөлбөр, Англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилт, онцлог, уялдаа холбоо болон цаашид хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Хөтөлбөрүүдийн хүрээнд сурагчдад олон улсын түвшний боловсрол олгох, хэлний мэдлэг, академик ур чадварыг хөгжүүлэхэд багш нарын хамтын ажиллагаа, нэгдсэн арга зүй чухал болохыг онцоллоо.

Мөн шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, сургалтын чанарыг нэмэгдүүлэх, сурагч бүрийн хэрэгцээ, онцлогт нийцсэн боловсролын орчныг бүрдүүлэх талаар санал солилцож байна.

Нэгдсэн зорилго, хамтын ажиллагаа, мэргэжлийн хөгжлөөр дамжуулан илүү чанартай боловсролыг хамтдаа бүтээнэ.

Share:Facebook

News

Related news

“Мөнхөд дархлах Монгол хил 2026” амьдрах чадварын хөтөлбөрт амжилттай оролцов.
2026.10.01

“Мөнхөд дархлах Монгол хил 2026” амьдрах чадварын хөтөлбөрт амжилттай оролцов.

Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А, 11В ангийн сурагчид эх орны сүр хүч, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын дархан хилийн нөхцөл байдалтай танилцаж, цэрэг-эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаа сорин ирлээ.

Read more
ГЁТЕ ОЛОН УЛСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН “МӨНХӨД ДАРХЛАХ МОНГОЛ ХИЛ 2026” АМЬДРАХ ЧАДВАРЫН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ! 🎖️
2026.09.24

ГЁТЕ ОЛОН УЛСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН “МӨНХӨД ДАРХЛАХ МОНГОЛ ХИЛ 2026” АМЬДРАХ ЧАДВАРЫН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ! 🎖️

Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А, 11В ангийн сурагчид Монгол Улсын дархан хилийн нөхцөл байдалтай танилцаж, цэрэг-эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаа сорихоор “Мөнхөд дархлах Монгол хил 2026” амьдрах чадварын хөтөлбөрт оролцож эхэллээ.

Read more
📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026.09.22

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Гёте олон улсын бүрэн дунд сургууль дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 👩‍⚕️ Сургуулийн эмч /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор түр хугацаанд ажиллах/ 🎓 Кембрижийн хөтөлбөрийн менежер /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор 11 сараас эхлэн түр хугацаанд ажиллах/

Read more
All news