All news

30 October 2026

“GOETHE-WOCHE 2026” СЭДЭВТ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Иоханн Вольфганг фон Гётегийн уран бүтээл, үзэл санааг таниулах, герман хэл, соёлын талаарх сурагчдын мэдлэгийг өргөжүүлэх, хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой “GOETHE-WOCHE 2026” сэдэвт долоо хоногийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“GOETHE-WOCHE 2026” СЭДЭВТ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“GOETHE-WOCHE 2026” СЭДЭВТ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026 оны 10 дугаар сарын 19–23-ны өдрүүдэд Германы нэрт зохиолч, яруу найрагч Иоханн Вольфганг фон Гётегийн уран бүтээл, үзэл санааг таниулах, герман хэл, соёлын талаарх сурагчдын мэдлэгийг өргөжүүлэх, хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой “GOETHE-WOCHE 2026” сэдэвт долоо хоногийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус долоо хоногийн хүрээнд 1–12 дугаар ангийн сурагчид Германы утга зохиолын суут төлөөлөгч Гётегийн амьдралын замнал, үзэл санаа, сонирхол, уран бүтээлтэй танилцаж, түүний оюун санаа, бүтээлч ертөнцөөр аяллаа.

Энэхүү үйл ажиллагаагаар сурагчид Гётегийн өнгөний онолтой танилцан, өнгөний зохицол, бэлгэдлийг судалж, түүний хөрөг зургийг бүтээлчээр зурлаа. Мөн мэдлэг, авхаалж самбаагаа сорьсон АХА тэмцээн, уран яруу илэрхийлэл, авьяас чадвараа харуулсан уран уншлага зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРСАН СУРАГЧИД, АНГИУД:

1. Чулуу будах тэмцээн (6 дугаар анги)
I байр — 6С ангийн П.Ёсүй
II байр — 6А ангийн Э.Тэмүүлэн
III байр — 6А ангийн Г.Гэгээнхүслэн

2. Уран уншлагын тэмцээн (6–9 дүгээр анги)
I байр — 7Б ангийн Н.Анар
II байр — 8Б ангийн Б.Намуун
III байр — 9Б ангийн Н.Цэлмүүн

3. Шилдэг постертой анги шалгаруулах тэмцээн (7–9 дүгээр анги)
Шилдэг анги — 9Б анги

4. Бүтээлч бичлэг хийх тэмцээн (8–12 дугаар анги)
Шилдэг анги — 9А анги

5. Хөрөг зургийн тэмцээн (1–12 дугаар анги)
I байр — 7Б ангийн Б.Маргад
II байр — 9С ангийн Ц.Мөнххөлгөн
III байр — 12А ангийн М.Номунзул

Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдын герман хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх, Германы утга зохиол, соёлын өвтэй танилцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан нийт сурагчид болон анги хамт олондоо халуун баяр хүргэе!

Мөн “GOETHE-WOCHE 2026” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон нийт сурагчид, зохион байгуулагч багш нар болон дэмжин ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Хүндэтгэсэн: ГХЗАН

EINE ERFOLGREICHE „GOETHE-WOCHE 2026“

Vom 19. bis zum 23. Oktober 2026 fand die Themenwoche „GOETHE-WOCHE 2026“ erfolgreich statt. Ziel dieser Veranstaltung war es, den Schülerinnen und Schülern die Werke und Gedanken des berühmten deutschen Schriftstellers und Dichters Johann Wolfgang von Goethe näherzubringen, ihr Wissen über die deutsche Sprache und Kultur zu erweitern und ihre Motivation zum Deutschlernen zu stärken.

Im Rahmen dieser Themenwoche beschäftigten sich die Schülerinnen und Schüler der Klassen 1 bis 12 mit dem Leben, den Ideen, den Interessen und den literarischen Werken Goethes und begaben sich auf eine spannende Entdeckungsreise durch seine Gedankenwelt und sein kreatives Schaffen.

Während der Veranstaltungswoche lernten die Schülerinnen und Schüler Goethes Farbenlehre kennen, setzten sich mit der Harmonie und Symbolik der Farben auseinander und gestalteten auf kreative Weise Porträts des Dichters. Darüber hinausstellten sie ihr Wissen und ihre Schnelligkeit bei einem Quiz-Wettbewerb unter Beweis und präsentierten ihr sprachliches und künstlerisches Können beim poetischen Rezitieren von Gedichten.

Die Themenwoche leistete einen wichtigen Beitrag dazu, das Interesse der Schülerinnen und Schüler an der deutschen Sprache zu fördern, ihnen die deutsche Literatur und das kulturelle Erbe Deutschlands näherzubringen sowie ihre Kreativität, ihre individuellen Talente und ihre Fähigkeit zum selbstständigen Ausdruck weiterzuentwickeln.

Herzlichen Glückwunsch an alle Schülerinnen und Schüler sowie an die Klassen, die erfolgreich an den Wettbewerben teilgenommen und hervorragende Platzierungen erreicht haben!

Unser aufrichtiger Dank gilt außerdem allen Schülerinnen und Schülern, den organisierenden Lehrkräften und allen weiteren Unterstützerinnen und Unterstützern, die mit ihrem Engagement und ihrer Initiative zum erfolgreichen Gelingen der „GOETHE-WOCHE 2026“ beigetragen haben!

Vielen Dank an alle für die gelungene Zusammenarbeit und die unvergesslichen gemeinsamen Erlebnisse!

Eure Deutschfachschaft

Share:Facebook