2026 оны 9-р сарын 24
ГЁТЕ ОЛОН УЛСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН “МӨНХӨД ДАРХЛАХ МОНГОЛ ХИЛ 2026” АМЬДРАХ ЧАДВАРЫН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ! 🎖️
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А, 11В ангийн сурагчид Монгол Улсын дархан хилийн нөхцөл байдалтай танилцаж, цэрэг-эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаа сорихоор “Мөнхөд дархлах Монгол хил 2026” амьдрах чадварын хөтөлбөрт оролцож эхэллээ.

Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А, 11В ангийн сурагчид эх орны сүр хүч, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын дархан хилийн нөхцөл байдалтай танилцаж, цэрэг-эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаа сорихоор “Мөнхөд дархлах Монгол хил 2026” амьдрах чадварын хөтөлбөрт оролцож эхэллээ.
🧭 Энэхүү хөтөлбөр нь сурагчдад зөвхөн танхимын мэдлэг олгохоос гадна эх орноо хайрлах, тусгаар тогтнол, улсын хилийн үнэ цэнийг ойлгох, Монгол цэргийн түүх, уламжлал, сахилга бат, эв нэгдлийг биеэр мэдрэхэд чиглэсэн практик ач холбогдолтой юм.
🤝 Хан-Уул дүүргийн Скаутын холбоотой хамтран зохион байгуулж буй “МӨНХӨД ДАРХЛАХ МОНГОЛ ХИЛ 2026” хөтөлбөрөөр сурагчид:
🔹 Багаар ажиллах, манлайлах чадвараа хөгжүүлэх;
🔹 Бартаа, бэрхшээлийг туулах тэвчээр, сахилга батыг төлөвшүүлэх;
🔹 Скаутын арга ухаан, аврах болон амьд үлдэх практик ур чадварт суралцах;
🔹 Байгаль орчинд зөв зохистой харилцах, бие даан шийдвэр гаргах чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон талын туршлага хуримтлуулах юм.
“Мөнхөд дархлах Монгол хил” — Ирээдүйн эзэд болсон хүүхдүүд маань эх орныхоо дархан хилийн торгон заагт тэсвэр хатуужил, нөхөрлөл, эх оронч үзэл, бахархлыг зүрх сэтгэлдээ тээж, үнэтэй дурсамж, шинэ туршлага хуримтлуулан эргэн ирэх болно.
📅 Хугацаа: 2026.09.24–2026.09.26
📍 Хамтран зохион байгуулагч: Хан-Уул дүүргийн Скаутын холбоо
Сурагчдадаа болон хамтран ажиллаж буй багш, сургагч багш нартаа амжилт хүсье! Аян замдаа сайн явж, эрүүл энх, дурсамж дүүрэн сайхан аялж ирэхийг хүсэн ерөөе! ✨
Мэдээ
Бусад мэдээ

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Гёте олон улсын бүрэн дунд сургууль дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 👩⚕️ Сургуулийн эмч /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор түр хугацаанд ажиллах/ 🎓 Кембрижийн хөтөлбөрийн менежер /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор 11 сараас эхлэн түр хугацаанд ажиллах/
Унших
🎉 IELTS 8.5 — ОНЦГОЙ АМЖИЛТ!
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч Т.Молор IELTS-ийн шалгалтад 8.5 оноо авч, англи хэлний өндөр түвшний мэдлэг, ур чадвараа батлан харууллаа. 🌟
Унших
Намрын спартакиад
🏆 2026–2027 оны хичээлийн жилийн намрын спартакиад 9 дүгээр сарын 11-ний өдөр үндэсний соёл амралтын хүрээлэнд бага, дунд, ахлах ангиудаар хуваагдан зохион байгуулагдана.
Унших