Бүх мэдээ
2026 оны 4-р сарын 10
Олимпиад, тэмцээний 231 амжилт
2025–2026 оны хичээлийн жилд сурагчид дүүрэг, нийслэл, улс, олон улсын олимпиад, уралдаанаас нийт 231 амжилт үзүүлээд байна.

2025–2026 оны хичээлийн жилд Гёте сургуулийн сурагчид дүүрэг, нийслэл, улс, олон улсын хэмжээний олимпиад, тэмцээнд нийт 231 амжилт үзүүлэв. Математик, физик, химийн олимпиадаас авхуулаад байгаль, нийгмийн ухаан, хэл шинжлэл хүртэл олон чиглэлд сурагчдын оролцоо тэлсэн.
Энэ тооны цаана Гёте сургуулийн 20 гаруй дугуйлан, секцэд жилийн туршид хичээллэсэн сурагчдын хөдөлмөр байгаа юм. Олимпиадын баг болгон сургуулийн багш нарын дэмжлэгтэйгээр бэлтгэл хийж, амжилттай тэмцэлдсэн.
Хуваалцах:Facebook
