2026 оны 10-р сарын 28
УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХЭЭ СУДАЛЖ, ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЯ!
“Улаанбаатар хотын түүх” сэдэвт хичээлийг сургуулийнхаа бүх ангиудад зохион байгууллаа.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд Гёте олон улсын сургуулийн Социологийн сонгон судлах хичээлийн сурагчид мэргэжлийн багш нартайгаа хамтран “Улаанбаатар хотын түүх” сэдэвт хичээлийг сургуулийнхаа бүх ангиудад зохион байгууллаа.
Энэхүү хичээлээр сурагчид нийслэл хотынхоо түүх, хөгжил дэвшил, үнэт өв соёлын талаар мэдлэгээ тэлж, хотынхоо өнөөгийн хөгжил болон ирээдүйн өмнө хүлээх иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлахад суралцлаа.
Өнгөрсөн түүхээ мэддэг, өнөөдрөө хайрладаг, ирээдүйгээ бүтээдэг иргэн байхын эхлэл нь эх орон, төрсөн хотоо танин мэдэхээс эхэлнэ.
Улаанбаатар хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах мэдлэгтэй, хариуцлагатай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд бидний боловсролын үйл ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Мэдээ
Бусад мэдээ

Mongolian Brain Bee тархи судлалын олимпиадад Гёте сургуулийн сурагчид амжилттай оролцлоо
🥈9А ангийн сурагч Б.Нарандэлгэр 2-р байр мөнгөн медаль Бэлтгэсэн багш Б.Оюумаа 🥉11А ангийн сурагч Б.Отгонбаяр 4-р байр хүрэл медаль хүртлээ Бэлтгэсэн багш Б.Халиун
Унших
МОНГОЛ УЛСЫН U-14 НАСНЫ УЛСЫН АВАРГА БОЛЛОО!
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 8A ангийн сурагч З. Ирмүүнбилиг “Дэрэн” клубын багаараа амжилттай оролцож, УЛСЫН АВАРГА боллоо!
Унших
Т.Амина өөрийн уран бүтээлийн ертөнцийг дэлгэн харуулсан анхны бие даасан Digital Art үзэсгэлэнгээ өнөөдөр амжилттай нээлээ.
Дижитал урлагийн өнгө төрх, бүтээлч сэтгэлгээ, өөрийн өвөрмөц мэдрэмжээрээ илэрхийлсэн Аминагийн бүтээлүүдийг та бүхэн сургуулийн 4 дүгээр давхарт хүрэлцэн ирж сонирхоорой.
Унших