Бүх мэдээ

2026 оны 10-р сарын 19

ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАДААС 4 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“GeoNova Online Geography Olympiad” олон улсын олимпиадад амжилттай оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАДААС 4 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАДААС 4 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ! Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн сурагчид 2026 оны 9 дүгээр сарын 25–28-ны өдрүүдэд Казахстан улсаас зохион байгуулсан “GeoNova Online Geography Olympiad” олон улсын олимпиадад амжилттай оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Онцлох амжилт: Б.Мөнхсаран (11А) — Алтан медаль хүртэж, Монгол Улсаас оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноо авлаа. Г.Уярал (11Б) — Мөнгөн медаль О.Мишээл (12Б) — Хүрэл медаль У.Эрхцас (11А) — Хүрэл медаль Олон улсын тавцанд мэдлэг, ур чадвараа сорин амжилт гаргасан нийт сурагчдадаа халуун баяр хүргэе! Дэлхийн түвшинд өрсөлдөж, Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн та бүхнээрээ бахархаж байна. Сурагчдадаа цаашдын сурлага, олимпиадын замналд нь улам өндөр амжилт хүсье! Бэлтгэсэн багш: Газарзүйн багш Б.Батбаяр

Хуваалцах:Facebook

Мэдээ

Бусад мэдээ

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медалийн эзэн боллоо.
2026.10.19

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медалийн эзэн боллоо.

Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 11А ангийн сурагч Б. Нүнжигтүшиг нь 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “Элчин цом – 2026” таеквондогийн тэмцээнээс МӨНГӨН медаль хүртсэнд халуун баяр хүргэе!

Унших
DSD I 2026 — Гёте сургуулийн бахархалт амжилт Герман хэлний DSD I буюу Германы хэлний диплом I гардуулах ёслол боллоо.
2026.10.19

DSD I 2026 — Гёте сургуулийн бахархалт амжилт Герман хэлний DSD I буюу Германы хэлний диплом I гардуулах ёслол боллоо.

2026 оны 9-р сарын 25-ны өдөр Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Унших
Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор Ш.Шагдар багшийн нэрэмжит "Шагдар багш” сангаас жил бүр олгодог “Газарзүйн шилдэг багш”-р Б.Батбаяр багш шалгарлаа.
2026.10.19

Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор Ш.Шагдар багшийн нэрэмжит "Шагдар багш” сангаас жил бүр олгодог “Газарзүйн шилдэг багш”-р Б.Батбаяр багш шалгарлаа.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн газарзүйн багш Б.Батбаярт “Шагдар багш”сангийн тэргүүн, багшийн зээ хүү Б.Тэлмүүн гардууллаа.

Унших
Бүх мэдээ