22 September 2026
📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Гёте олон улсын бүрэн дунд сургууль дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 👩⚕️ Сургуулийн эмч /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор түр хугацаанд ажиллах/ 🎓 Кембрижийн хөтөлбөрийн менежер /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор 11 сараас эхлэн түр хугацаанд ажиллах/

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Гёте олон улсын бүрэн дунд сургууль дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
👩⚕️ Сургуулийн эмч /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор түр хугацаанд ажиллах/
🎓 Кембрижийн хөтөлбөрийн менежер /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор 11 сараас эхлэн түр хугацаанд ажиллах/
Манай сургууль олон улсын боловсролын стандартыг амжилттай хэрэгжүүлэх, сургалтын чанарыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор Кембрижийн хөтөлбөрийн менежер ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөтөлбөрийн хэрэгжилт: Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, бусдад таниулах болон хэрэгжилтийн явцыг тогтмол хянаж, зохион байгуулах.
- Багш нарыг чиглүүлэх: Багш нарт сургалт арга зүйн зөвлөгөө, чиглүүлэг өгөх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, хөтөлбөрийг стандартын дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих.
- Шалгалт зохион байгуулалт: Кембрижийн олон улсын болон түвшин тогтоох шалгалтуудыг стандартын дагуу үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж оролцох.
- Ахиц дэвшлийн хяналт: Сурагчдын академик ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрийн сайжруулалтад шаардлагатай судалгаа, дүгнэлт хийх.
Тавигдах шаардлага:
- Боловсрол, гадаад хэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Кембрижийн болон олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуульд ажиллаж байсан эсвэл багшилж байсан туршлагатай.
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй (аман болон бичгийн).
- Баг удирдан чиглүүлэх, зохион байгуулах болон харилцааны өндөр ур чадвартай.
- Баримт бичиг боловсруулах, төлөвлөгөө гаргах, аналитик сэтгэлгээтэй.
Ажиллах нөхцөл, давуу тал:
- Найрсгаар дэмжих чадварлаг хамт олон
- Өсөн дэвжих, олон улсын сургалт семинарт хамрагдах боломж
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
News
Related news

“БиДиСЕК” ҮЦК ХК-д танилцах аялал хийлээ
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 9, 12 дугаар ангийн Нийгмийн ухааны сонгон судлах хичээлийн сурагчид үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор “БиДиСЕК” ҮЦК ХК-д танилцах аялал хийлээ.
Read more
“GOETHE-WOCHE 2026” СЭДЭВТ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Иоханн Вольфганг фон Гётегийн уран бүтээл, үзэл санааг таниулах, герман хэл, соёлын талаарх сурагчдын мэдлэгийг өргөжүүлэх, хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой “GOETHE-WOCHE 2026” сэдэвт долоо хоногийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Read more
“ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД” СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ
“Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн 8–11 дүгээр ангийн 280 гаруй сурагчийг хамруулсан “Зүрхнээс зүрхэнд” сэтгэл зүйн өдөрлөг 10 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Read more