Сургалтын орчин

ГЁТЕ СУРГУУЛЬ

Сургалтын орчин

Бид ямар орчинд суралцдаг вэ

Манай сургууль сурагч бүрийг шүүмжлэлтэй сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, дэлхийтэй уялдаа холбоо үүсгэх чадвартай болгон төлөвшүүлдэг.

  1. Нүүр
  2. Сургалтын орчин

Үнэт зүйлс

Бидний эрхэмлэдэг зүйлс

Зорилготой мэдлэг эзэмших ба бүтээлч сэтгэлгээ

Бид гүн гүнзгий ойлголт, утга учиртай суралцахыг эрмэлздэг. Төгс мэдлэг эзэмших нь зөвхөн мэдэх л биш, харин мэдлэгийг ашиглан бодож, бүтээх, бодит асуудлыг шийдвэрлэх юм.

Ёс зүй ба хүндлэл

Шударга байдал, хариуцлага, энэрэнгүй байдлыг эрхэмлэнэ. Бид бие биенээ, нийгмээ, суралцахуйг хүндэтгэдэг.

Хүчирхэг багш, Хүчирхэг сурагч

Агуу багш нар хүний амьдралыг өөрчилдөг гэдэгт бид итгэдэг. Бид багш нарыг манлайлагч учраас дэмжиж, цаашлаад сурагч нартаа биеэ даан сурах хүмүүжлийг эзэмшихэд нь чиглүүлнэ.

Сурагчийн бие даасан байдал ба сайн сайхан байдал

Өөртөө итгэлтэй, бие даасан сэтгэлгээтэй сурагчдыг хөгжүүлж, судалгаа хийх, эргэцүүлэн бодох сургалтын орчинг бүрдүүлнэ.

Дэлхийн иргэншил

Бид сурагч нартаа олон соёл, олон өнцгөөс асуудлыг ойлгож, хариуцлагатай, энэрэнгүй байдлаар дэлхий нийттэй харилцах чадвартай болгохоос гадна, эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлдээ үнэнч Монгол иргэн болгон төлөвшүүлдэг.

Орчин

Сургалтын орчин

Манай сургууль нь өөрийн өмчийн сургуулийн барилгатай бөгөөд сургалтын үйл ажиллагааны тогтвортой байдал, аюулгүй орчныг бүрэн хангадаг. Олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай спортын заал, байгалийн ухааны, ICT, STEAM болон мэргэжлийн лабораториудаар бүрэн тоноглогдсон.

Спорт заал
Бүжгийн өрөө
Дуу, хөгжмийн өрөө
Мэдээлэл зүйн /ICT/ кабинет
Химийн кабинет
Физикийн кабинет
Cambridge science laboratory
STEAM /робот программчлал/ өрөө
Технологийн өрөө /3D принтер/
Технологийн өрөө /Оёдол/
Номын сан
Англи хэлний өрөө /3/
Герман хэлний өрөө /3/
Цайны газар
Кембриж шалгалтын өрөө /2/
Сурагчдын зөвлөлийн өрөө

Давуу тал

Цахим платформ ба хамтрагчид

eSchool

Эцэг эх, асран хамгаалагчид сурагчийн хичээл, ирц, ахиц дэвшлийн талаар eSchool цахим платформоор өдөр тутмын мэдээлэл авдаг.

eGeree

Сургуулийн гэрээ нь eGeree цахим платформоор баталгаажин хэрэгждэг.

Мандал даатгал

Сурагч бүр ослын даатгалд бүрэн хамрагддаг бөгөөд суралцах хугацаанд эрсдэлийн хамгаалалт хангагдсан.

Google for Education

Гёте сургууль нь Google компанийн албан ёсны сургалтын хөтөлбөрт хамрагддаг. Багш, ажилтнууд Google Workspace, Chromebook болон Google AI чиглэлээр суралцаж, олон улсын албан ёсны сертификат авч ур чадвараа хөгжүүлдэг.

Workspace · Chromebook · Gemini · Classroom · NotebookLM

Олон улсын туршлага

Сурагч солилцоо

Сурагчдад зориулсан Герман улсад явагддаг солилцооны хөтөлбөрийг жилд хоёр удаа тогтмол зохион байгуулж, хэл соёл, академик орчны бодит туршлага олгодог.

Жилд 2 удааГерман улс
Герман солилцооны хөтөлбөр

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа, клуб

Хичээлээс бус цагт сурагчдын хөгжлийг дэмжих урлаг, спорт, уралдаан тэмцээний үйл ажиллагаа.

Хөгжим, урлаг

Урлаг, уран сайхан

Сурагчид хоёроос гурван хөгжмийн зэмсгээр тоглож сурна.

Волейболын тэмцээн

Тэмцээн, олимпиад

  • 2024 онд волейболын ЕБС-н улсын тэмцээнд 4-р байр эзэлсэн.

  • Улс, нийслэл, дүүргийн олимпиадад сурагчид тогтмол амжилттай оролцохоос гадна олон улсын газарзүйн 21-р олимпиадаас хүрэл медаль хүртсэн.

Хандлага

Хандлага, төлөвшил

Харилцаа хандлага, аюулгүй орчин, сурагчийн бие даасан байдлыг дэмжих тогтолцоо.

Хандлага ба хүмүүжил

Ёс суртахуунтай, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах дадлыг төлөвшүүлэхэд оршино.

Бие даан сурах

Сурагчийн бие даасан байдал нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадвар юм.

Таатай орчин

Сурч боловсрох, хүмүүжих орчин нь суралцах үйл явцын чанарт шууд нөлөөлдөг.

Өдөр өнжүүлэх

Өдөр өнжүүлэх

Сургалтад дэмжлэг үзүүлэх болон гүнзгийрүүлэх орчин.

Хичээлийн бус цагт сурагчид хөгжих, суралцах, төлөвших зорилготой.

Нэмэлт мэдээллийг холбоо барих хуудсаар дамжуулан авах боломжтой.

Өдөр өнжүүлэх
Сургалтын орчин | Гёте сургууль