2026 оны 9-р сарын 22
📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Гёте олон улсын бүрэн дунд сургууль дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 👩⚕️ Сургуулийн эмч /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор түр хугацаанд ажиллах/ 🎓 Кембрижийн хөтөлбөрийн менежер /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор 11 сараас эхлэн түр хугацаанд ажиллах/

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Гёте олон улсын бүрэн дунд сургууль дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
👩⚕️ Сургуулийн эмч /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор түр хугацаанд ажиллах/
🎓 Кембрижийн хөтөлбөрийн менежер /Жирэмсний амралт авч байгаатай холбоотойгоор 11 сараас эхлэн түр хугацаанд ажиллах/
Манай сургууль олон улсын боловсролын стандартыг амжилттай хэрэгжүүлэх, сургалтын чанарыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор Кембрижийн хөтөлбөрийн менежер ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөтөлбөрийн хэрэгжилт: Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, бусдад таниулах болон хэрэгжилтийн явцыг тогтмол хянаж, зохион байгуулах.
- Багш нарыг чиглүүлэх: Багш нарт сургалт арга зүйн зөвлөгөө, чиглүүлэг өгөх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, хөтөлбөрийг стандартын дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих.
- Шалгалт зохион байгуулалт: Кембрижийн олон улсын болон түвшин тогтоох шалгалтуудыг стандартын дагуу үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж оролцох.
- Ахиц дэвшлийн хяналт: Сурагчдын академик ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрийн сайжруулалтад шаардлагатай судалгаа, дүгнэлт хийх.
Тавигдах шаардлага:
- Боловсрол, гадаад хэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Кембрижийн болон олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуульд ажиллаж байсан эсвэл багшилж байсан туршлагатай.
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй (аман болон бичгийн).
- Баг удирдан чиглүүлэх, зохион байгуулах болон харилцааны өндөр ур чадвартай.
- Баримт бичиг боловсруулах, төлөвлөгөө гаргах, аналитик сэтгэлгээтэй.
Ажиллах нөхцөл, давуу тал:
- Найрсгаар дэмжих чадварлаг хамт олон
- Өсөн дэвжих, олон улсын сургалт семинарт хамрагдах боломж
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
Мэдээ
Бусад мэдээ

🎉 IELTS 8.5 — ОНЦГОЙ АМЖИЛТ!
Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч Т.Молор IELTS-ийн шалгалтад 8.5 оноо авч, англи хэлний өндөр түвшний мэдлэг, ур чадвараа батлан харууллаа. 🌟
Унших
Намрын спартакиад
🏆 2026–2027 оны хичээлийн жилийн намрын спартакиад 9 дүгээр сарын 11-ний өдөр үндэсний соёл амралтын хүрээлэнд бага, дунд, ахлах ангиудаар хуваагдан зохион байгуулагдана.
Унших
Гёте сургуулийн план зураг
Гёте сургуулийн план зураг
Унших