Бүх мэдээ

2026 оны 10-р сарын 30

“ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД” СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ

“Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн 8–11 дүгээр ангийн 280 гаруй сурагчийг хамруулсан “Зүрхнээс зүрхэнд” сэтгэл зүйн өдөрлөг 10 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД” СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ

💗 “ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД” СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ 💗

“Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн 8–11 дүгээр ангийн 280 гаруй сурагчийг хамруулсан “Зүрхнээс зүрхэнд” сэтгэл зүйн өдөрлөг 10 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгийг сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөөтэйгээр 12А ангийн сурагч Л.Цэлмүүн, М.Амартүвшин нар санаачлан зохион байгуулсан нь сурагчдын оролцоо, манлайлал, бусдыг ойлгон дэмжих хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл боллоо.

Өдөрлөгийн хүрээнд сурагчид дараах гурван шаттай үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

💌 Сэтгэлээ нээе – Нэргүй захидлаар дамжуулан өөрийн дотоод мэдрэмж, сэтгэл зүйн ачааллаа илэрхийлж, шаардлагатай тохиолдолд сургуулийн сэтгэл зүйчээс зөвлөгөө, дэмжлэг авах боломж бүрдүүлэв.

🤝 Бие биенээ сонсъё – Шүүмжлэл, буруутгалгүй, чөлөөтэй, аюулгүй орчинд чиглүүлэгч асуултын тусламжтайгаар найзтайгаа ярилцаж, бие биенээ ойлгон сонсохыг зорилоо.

💖 Талархлаа илэрхийлье – Найз нөхдөдөө зориулан талархлын үг бичиж, эерэг мэдрэмж, сайхан сэтгэлийг түгээх “сэтгэлийн гинжин холбоо”-г бүтээн, анги хамт олны эв нэгдлийг бэхжүүллээ.

Энэхүү өдөрлөг нь сурагчдад өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, нээлттэй харилцах, бие биенээ сонсож, хүндэтгэн дэмжихийн үнэ цэнийг мэдрүүлсэн онцгой үйл ажиллагаа боллоо. Түүнчлэн сургуулийн орчинд итгэлцэл, харилцан ойлголцол, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан Л.Цэлмүүн, М.Амартүвшин нар болон идэвхтэй оролцож, дэмжин ажилласан нийт сурагч, багш, ажилтнууддаа талархал илэрхийлье!

Хуваалцах:Facebook